Мэндчилгээ

“VIP car wash” ХХК-ний хамт олны нэрийн өмнөөс эрхэм таны амрыг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсэн мэндчилье.

Манай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын автомашинтай холбоотой үйлчилгээний салбарт Америкийн өнгөлгөөний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрэй дэлхийн номер нэг брэнд болох MEGUIARS, АНУ-ын брэнд болох LLumar, Johnson Window Films, Солонгос улсын Summary брэндийн автохальс, мөн Германы Nanolex брэндийн нано өнгөлгөөг нэвтрүүлэх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Бидний гаргасан ололт, амжилт бүхэн эрч хүч, авьяас чадвартай хөдөлмөрч ажилтан, ажилчдын маань хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр төдийгүй хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийн үр шимээр компани маань улам бүр хөгжин цэцэглэж Монгол улсынхаа хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү хугацаанд биднийг дэмжиж хамтран ажилласан нийт байнгын үйлчлүүлэгчид болон хувь хүмүүс, ажилтан, албан хаагчид, байгууллага, хамт олон, бизнесийн түншүүддээ талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсье.


Нэр хүнд цэвэр цэмцгэрээс л эхэлдэг


Хүндэтгэсэн: “VIP car wash” ХХК-ний Ерөнхий захирал Ө. ЭРДЭНЭБОЛД